skip to main |
skip to sidebar
Алтан тариан нэрмэл архийгАяга аягаар хөнтөрч уувалАрчаагүй зантай болгож чинийАмьдралыг чинь бусниулж баллана шүүШилмэл буудайн нэрмэл архийгШил шилээр нь хөнтөрч уувалШалиг зантай болгож чамайгШившгийг чинь дэлгэж орхино шүү Эрээн шошигтой элдвийн архийгЭцэс төгсгөлгүй гударч уувалЭрээ цээргүй болгож чамайг Эвдэж дуусгаж баллана шүүБага багаар уусаар байгаадБаримжаа алдатлаа уудаг болболБайр савны хүмүүс чамаасБэргэж зугтдаг болох вийЖаахан жаахан гэсээр байгаадЖолоо алдатлаа уудаг болболЖалга довны найз нар чинь Жийрхэж зугтдаг болох вийСүжү нэртэй со архийгСав шилээр нь хөнтөрч уувалСэтгэл санаагаар чинь тоглож чамайгСолио өвчтэй болгон шүү.. Авдаг цалин ахиу боловчАрхи дарсанд өгөөд байвалАхуй амьдрал чинь доошоо уруудажАрхичин нэртэй л үлдэх байх...Адаг сүүлд нь тэгээдАав ээж,ах дүүсАвгай хүүхэд,анд нөхөддөөАдлуулж зүдлүүлсэн архичин болов доо анд минь !!!..........................2006.....анддаа
Саруул тэнгэрийн оддын ташилттай
Салхин исгэрээ зэгсэн дуутэй шөнөөр
Саран авхай нуурын толионд буусаар
Саатан,наадан шөнөжин бүжиглэлээ
Эхээн үгүйлэх ботгон буйлаа
Энгэр газрын чулуунд ойход
Эзэн дамжсан ингэн тэмээн нулимс
Элэг эмтэрмээр бөн бөн дусална
Бэтгэрч санасан хайрын сэтгэл
Булгилах зүрхний хэмнэл тогшиход
Бодлын үзүүрт шүлэг дуншиж
Бадаг мөр нь чамайг л үгүйлнэ
Сайхан чи минь сайхан гэж
Сарны туяанд гийгүүлэн байж
Сарнайн дэлбээгээр гоёнхон байж
Сүүн сэтгэлээр чинь сүлэнхэн байж
Сүүдэр тусгалгүй чамайгаа магтъя
Ухаантай чи минь ухаантай гэж
Уяхан сэтгэлийг чинь хөвөлзүүлэн байж
Уран үгээр хэлхэн магтъя
Урлагын бурхан шиг шүтэн байж
Утга төгөлдөр шүлэглэн магтъя
Хөөрхөн чи минь хөөрхөн гэж
Хүмүүн заяаны эхлэлтэй зүүрлэн
Хувирашгүй сэтгэлээр хайрлан магтъя
Хувь тавилангаар учирсан чамайгаа
Хүүгээ санахдаа хөөрөн магтъя
Агуу чи минь агуу гэж
Амьдралд тэтгэх хайрыг чинь дүрэлзүүлж
Алдар цуутнаас илүүтэй магтъя
Арван хэдэн жил зовж, жаргасан юм надтай
Адгын тэнэг болсон ч хамаагүй ээ би
Амраг ханиа л ганцхан магтъя
Сөүл~2008 он