Mar 11, 2008

~~~Сэтгэлд уяатай хайр~~~


Эрийн хийморьтой заяаг чинь
Эрхэмлэж дотроо явах юмдаа
Эрхэлж туниад, гоморхож суумaар ч
Энэ тавиландаа төөрсөнийг яалтай

Намайг гээгүй сэтгэлд чинь гомдоогүй ээ
Найман жил зовоосон хайрандаа би шаналдагаа
Нийлээд жаргах хувьгүй хорвоо ч
Нойр хугаслах хайрандаа чамайгаа би үгүйлсээр

Хуурын хоёр чавхадас шиг хосолж эгшиглэдэг хорвоод
Хувь заяа дутсан ч сэтгэл минь чамайг гэх юм
Хувирах цагийн аясаар мартахыг би хүсэвч
Хяслан болсоор сэтгэл хорогдох юм хайрандаа

Зүүдэндээ учирч чамдаа эрхэлдэгээ
Зөвхөн тэгэхэд хайрандаа би жаргадагаа
Зөндөө олон шөнө зүүдэнд ирж жаргаaлаач
Зөрөг зам шиг тавиланг учируулж чадах бишдээ

Хүнийх болсоныг чинь мэддэгээ
Хүрч надад ирэхгүйг чинь ойлогдогоо
Хүсэл минь чамайгаа үгүйлхэд
Хүүхэд шиг заримдаа эрхэлмээр санагдах юм

Чи минь миний хайраа гээд хэлж чадалгүй
Чимээгүй дотроо хайрласаан чамайгаа
Чин үнэн сэтгэлээр хайрласан болхоор
Чилийсэн жилүүд өнгөрсөн ч сэтгэлд хэвээрээ

Сүлэлдэн жаргах хувьгүй заяанд
Сүүдэртэй биенд амилсан хайраа
Сураг ажигын хүлээсэнд хууртавч
Суумал бурхан шиг шүтсээр явна сэтгэлдээ....


Эрхэсийн гуйлтаар нэг иймэрхүү юм боллоо таалагдахгүй бол уучлаарай ...2008

1 comment:

Té la mà Maria - Reus said...

very good blog, congratulations
regard from Catalonia Spain
thank you