Feb 28, 2008

~~Хүний нутаг~~


Хүний нутаг хэцүү юмаа
Хүсэл мөрөөдөл хязгаартай
Хөл гар тушаатай
Хөгжих сэтгэл гунигтай.... хэцүү юмаа

Хангү нутаг хэцүү юмаа
Хараар ажилaдаг нэрийн доор
Хамаг бүхэн хориотой
Харсан хүмүүс нь сэжигтэй..... хэцүү юмаа

Зоргоороо зүгээр явж болохгүй
Заяа нь дутвал баригдачихна
Зоригтой байя гээд зүрх хүрэхгүй
Золигийн зусарч болж гүйцлээ...... хэцүү юмаа

Хэл мэдэхгүй хэдэн жил зовсон
Хэнхэг хангүд загнуулсаар номхорч гүйцсэн
Хулчигнаж явах юмдаа хараар болoхоор
Хууль нь наашлаасай гэж горьдох л юм..... хэцүү юмаа

Хол байгаа нутгаа санаад хэцүү юмаа
Хоёр буурал хөгшинөө бодсоор
Хонгор жаахан үрээ санаад
Харийн нутагт халширч явна...... хэцүү юмаа

Хаaяа балгах архи нь хүртэл
Хачин авиртай болгочих юмаа
Хар хүслээ тэвчин байж
Хангү нутгаас харихийг бодно.... хэцүү юмаа

Халширлаа гээд сэтгэл минь ханахгүй
Халтар вонд нь хорогдоод хэцүү
Хамаг бүхнээ умартан байж гүрийсээр
Хангү нутгаас хэрэгтэй бүхнээ аваад xарина би

Харина би харинаа
Хадагдаж үдэгдээгүй энэ газар
Хазаартай морь шигээ эндээс
Халгиж ганцхан бусгаад очино эх орондоо би
.........................................2008....Сөүл........