Dec 31, 2007

~~Ээждээ~~


Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн
Хүний газрыг зориход минь
Хүслийн цацлаа өргөсөөр
Хүүгээ үдсэн ээжий минь
.
Холын зорилго өвөртөлсөөр

Харийн нутгыг зориход минь
Хүсэл хяслыг дэнсэлсээр
Хүүгээ үдсэн ээжий минь
.
Заяа төөргийг минь даатгасаар

Залбирч яваа ижийдээ
Зорисон хэргээ бүтээгээд
Золгож түргэн оч юу даа
.
...Эрийн цээнд хүрлээ ч гэсэн

...Ээж дээ л би нялхаараа юм даа
..........Сөүл.....2007...11

Dec 29, 2007

~~Аавдаа~~


Алдар нэрний минь эхлэл
Арван хүүхдийн аав
Алгебр геометрийн багш
Азай буурал аав таныхаа
Амар амгаланг айлтган
Алс нутгаас хүү нь мэндчилье
Xүсэл мөрөөдлөө жигүүр болгон
Хүүрнэх захидлаа сэтгэлээн болгож
Холын хол хүний нутгаас
Хүү нь таньдаа мэндчилье
Өвчүү биеийг жиндүүлсээр
Өвлийн улирал эхэллээ
Өрх гэр нь дулаан байж
Өвчин зовлонгоос ангид сууна уу та
Мэргэн үгтэй үгийн сүлжээнд
Мэдлэг оюунаа сорисоор
Мэргэжил нэгтэй хөгшчүүлтэй
Мэдэх үгээ солилцсоор сууна уу та
Онгодоо дууддаг охьтой ундаагаа
Ойрдоо хэр хүртэж байна даа
Тамирдаж биеэ ядрааваа
Тааруулж хэрэглэж байгаа биз дээ
Та нарыгаа санасан сэтгэл
Тайван ажиллахад хэцүү байсан
Түрүү намар ээжтэй минь ирэхэд
Төөрөг тавиландаа баярлаж явсан
Саяхан ирээд буцсан ч гэлээ
Сэтгэл хууртаж тайвшрахгүй юмаа
Сайхан буурал аав ээж хоёроо
Санаад байх юм хүү нь
Хөлчүүхэн таныгаа сугадчихаад
Хөөрөгтэй тамхинаас нь үнэрлэчихээд
Хүүрнэж ярьсаар алхлаа гэж
Хүү урьд шөнө зүүдлэлээ
Тооны ухааныг тань өвлөж чадаагүй ч
Тогтсон амьдралтай хүү нь алзахгүй ээ
Аав таньдаа гэж хэлэхэд...
Алдар хүндтэй найрагч болохгүй ээ
Авъяас чадал минь дутнаа хүүгийх нь
Аав ээжээ санасан сэтгэлээ
Амьдралд олсон үнэнтэйгээ л
Аялгуулж сэтгэлээ шүлэглэдэг болсон хүү нь
Толгой холбож бичсээр хүү нь
Тоотой хэдэн шүлэгтэй болсон
Та минь үзэж тунгаагаад
Tуслаж хүүдээ зөвлөөрэй.
Хүү нь сайн санаа зоволтгүй ээ...
Ажил төрөлдөө шамдсаар
Аяга будааг нь амтархсаар
Авдаг цалингаа арвилсаар
Алзахгүй хүү нь сайн яваа
Хүсэл зорилгоо өвөртлөөд
Хүний нутагт ажиллахдаа
Хүнд хэцүүг нугалсаар
Хүү нь сайн яваа ааваа..
Удахгүй хүү нь очноо
Удаан хүлээлгэхгүй ээ таныгаа
Уулзаж учирах өдрийг хүлээн
Учирлах захидалаа илгээе дээ
Эрүүл энхийг хүсэн ерөөж
Энэхүү захиагаа өндөрлье дөө
Эргэж удахгүй уулзах ерөөлтэй
Эрхэм аавдаа мэхийн ёсолъё.
...Сөүл..2007он...

Dec 22, 2007

~~Сэтгэл минь чи шүлгэндээ л мөнхөр~~


Бартаа,ээдрээтэй амьдралд
Бие хийгээд сэтгэл минь ариухан ирсэн
Буруу, зөвөөр буцлах энэ хорвоод
Богширч гүйцсээр буцнаа би..
.
Баяр хөөрөөр угтуулж ирсэн би
Баргар амьдралд барагдана нас минь
Буянаар даллуулж буцахын цагт
Бунхалж сэтгэлээ шүлгэндээ л үлдээнэ би.
.
Буяныг хайсаар насны тавиланд
Буурал хорвоогын ёсыг дагахдаа би
Бусдын бус өөрийнхөө л шүлгэнд
Булшилж сэтгэлээ үлдээхийг хүснэм би
.
Зуун зуунаар зовохгүй ээ энэ хорвоод
Зуурхан илээд өнгөрөх амьдралд
Заяа тавиландаа үнэнйи эрэлд хатах сэтгэл минь
Замбуулинд ганцхан шүлгэндээ аргадуулж үлдэгдээ
.
Мөнгө,өнгөнд нулимуулж яваа заяaндаа
Мөрөөдөл хүслээн гүйцэхгүй ээ сэтгэл минь
Мөнх бусыг үзэх л энэ тавиландаа
Мөнхөр ч сэтгэл минь шүлгэндээ үлдэг дээ
.
Хэзээ үхэхээн мэдэхгүй хорвоод
Хийсэн зүйлтэй байхыг хүснэ би
Хэн нэг нь шүүмжилэг хамаагүй
Хүслээрээ амьдрана би тоохгүй
.
Үр хүүхэддээ дурсагдахыг хүсэхдээ
Үнэн худлыг өөрийнхөөрөө бичиж үлдээнэ ээ
Үлгэр шиг энэ ертөнц миний хувьд дуусна
Үүрдийн биш зуурдхан заяатай ирсээн би Энэ хорвоод...
Сэтгэл минь чи шүлгэндээ л мөнхөр................
2007..12...Сөүл..хот

Dec 18, 2007

~~Сэтгэлийн тэнхээ~~


Амар амирлангуйн их хүч та...
Аргадан тайвшруулах шиг
Ангаж хатсан сэтгэлийг
Ариун бүхнээр ундаалж өгөхдөө...
.......
Гайтай хэцүү цагийн урсгалд
Гунигаар бороо сэтгэлд чинь буухад
Гутарч зовон шаналсан ч гэлээ...
Гундаж хаташгүй сэтгэлтэй бай гэж
......Сэтгэлийн их тэнхээг надад хайрлалаа...
.
Зорьж ирдэг хэрцгий зовлонд
Зориг мохошгүй сэтгэлтэй бай гэж
Заяа төөрөгтөө учирах гайг
Зовж туулах тэнхээтэй бай гэж
......Сэтгэлийн их тэнхээг надад хайрлалаа..

Хэлж ирдэггүй хар гайнд
Хэмлэгдэж баршгүй сэтгэлтэй бай гэж
Хэнд ч тохиолдох хэлтгий заяанд
Хэмхэрч унашгүй тэнхээтэй бай гэж
......Сэтгэлийн их тэнхээг надад хайрлалаа...

Санаа сэтгэлээр унах цагт
Сайхан бүхнээр түүнийг давж сур гээд
......Сэтгэлийн их тэнхээг надад хайралсан юмаа
------------------------------------2007--12--Сөүл

~~Ээжийн минь бүүвэйн дуу~~


Ангир уургаа амлуулаад
Аргадан бүүвэйлсэн ээжийн минь дуу
Асрал хайрын түрлэгтэй
Ачлалт ээжийн минь бүүвэйн дуу
..............................................
Эрхлүүлж,энхрийлэн өсгөхдөө
Эвийлж бүүвэйлсэн ээжийн минь дуу
Энэрэл хайрын түрлэгтэй
Элбэрэлт ээжийн минь бүүвэйн дуу
..............................................
Өдөр шөнийг ялгалгүй
Өсгөн бүүвэйлсэн ээжийн минь дуу
Өнөр хайрын түрлэгтэй
Өршөөлт ээжийн минь бүүвэйн дуу
..............................................
Ээж таныгаа дуулмой...2007..12..

Dec 12, 2007

***********

Бусдыг өөртөө тааруулах хэцүү
Бусдад өөрөө таарах амархан
Ингэснээр би хүмүүстэй
Эвтэй найрсаг байж чадна...

~~Анд~~

Авгай хүүхдийн хэрүүлээс
Ангид холуур явахын цагт
Андгай тангарга өргөөгүй ч
Андын сэтгэл алдрахгүй ..

~~Чи минь~~

Цэн тогоруу атаархмаар
Цэмцгэр төрсөн төрхтөй
Цэлмэг тэнгэр ч атаархмаар
Цэвэрхэн төрсөн царайтай чи минь

***********

Айлгүй гэнэн занд чинь
Амин зүрх минь уяaтай
Асгарах хар гэзгэнд чинь
Алаг нүд минь уяaтай...

***********

Гэрээн тойрч бие засдагаа
Гэмгүй монгол ёсоо гэх үү
Гэгээрч нэгийг бодохгүй бол
Гэртэй монгол индианууд гэж дэлхий харж байна...

~~Би~~

Хүсэл мөрөөдөл хоёр минь
Хүнийх биш минийхээс хойш
Хүмүүн ганцхан заяaндаа...
Хүслээрээ амьдраад үхнэ би..

~~Эх орон минь~~


Цэлмэг хөх тэнгэртэйгээ
Цэнгэг тунгалаг туултайгаа
Цэцгээр гоёсон тал дээрээ
Цэвэр ариун агаартай угтсан эх орон минь

~~~Сэтгэлийн зул~~~


Сэтгэлийнхээ угт би нэгэн зулыг
Салхинаас зайдуухан гүнд нь заллаа...
Санчиганд нь ч буурал сууж амжилгүй
Сайхан ах минь халин одлоо....
Дөрөө мулталсан газартаа дуутайхан явдаг ах минь
Дөнгөж саяхан энд ирэхдээ дуулж л явсан ах минь
Дуучин алдар таньд хангалттай санагдах нь энэ үү
Дөч шүргэх насанд төөрөх нь энэ үү заяа тань..
Ах дүү арвын дундаас алдартай нэг нь байсан..
Ардынхаа дуутай сэтгэлд минь зул болон үлдлээ
Түмэн олон таныг Түмэн эхийнхээр чинь мэднэ
Төрсөн хэдэн бид чинь ...............................
Аав ээжийнхээ сэтгэлд аялгуу нь болж явсан
Авгай хүүхдийнхээ амьдралд аз жаргал нь болж явсан
Ах дүү, хамаатан, садандаа бахархал нь болж явсан
Алсад суугаа дүүдээ эрхэм сайхан ах минь байсан та...
Ухаант ардынхаа дунд сайхан залуугаар явсан
Урлагын алтан тайзнаа Юндэн гөөгөө явсан
Төрийн ёслолийн ажилд Түмэн эхээр овoглсон
Төрсөн хэдэн дүүдээ түшиг ах нь явсан
Тоглож өссөн хүүхэд зангаа
Томорсон хойноо ч тавиагүй та минь
Тэрсхэн өссөн дүүтэйгээ
Тохирсон зүйл ихтэйсэн...
Харьд байгаа дүүгийнхээ сэтгэл
Харамсал, хайрын зул болон одлоо
Эвээлт эрхэм ах минь элэг эмтлэн одлоо
Энэ биенээс салшгүй гуниг үлдээн одлоо
Шүтэж биширч явдгаа хэлж амжлуу таньдаа
Шүлгийн хэдэн мөрөө аялуулж чадлуу таньдаа
Хүсэл,хяслын хүрдийг зогсоож чаддаг ч болоосой
Хүний орчлонгын жамыг эргүүлж чаддаг ч болоосой
Хосгүй ахаан бодoхоор харамсаад ч барахгүй сэтгэл минь
Хорвоо ямар хүний зовлонд цаддаг бишдээ...
Хоёр сайхан үрийг тань хүний зэрэгтэй болтол нь
Хайрыг тань орлож харж хандаж явна...

Билэг танхай зан тань биргээж хорихыг бодсонгүй юу
Бидний хэдэн заяаг бурхан харж үзсэнгүй юу...
Буяныг бодож таныхаа хойноос
Бурхандаа залбиран үлдлээ дүү нь
Амьсгал давчидсан харууслыг цөгц болгон урлаж
Аньсага чийгтэх нулимсаа тос болгон өргөж
Хамар шархирах гунигийг гол болгон ороож
Хайрт аxаа дурссаар сэтгэлдээ би мөнхийн зулыг өргөлөө...
.....................................................................................................

Дуучин агсан ахынхаа дурсгалд....2007..7..сар

Dec 11, 2007

~~~~~~~~Үзэл бодол минь~~~~~~~~


Энэ амьдрал миний зорилго учраас..
Энэ бүхнийг би өөрөө босгосон учраас...
Энэ амьдралдаа би хайртай
Энэ байгаагаараан би хүмүүстэй учирах дуртай
Элэг нэгтнээ өмөөрч, хамгаалах
Эрэмгий сэтгэл надад бий..
Өөрийгөө би гоёх дургүй ээ
Өөрийнхөө дутагдлыг харин мэдэрч чадна
Өөртөө байгаа өчүүхэнг аз жаргалд бодож..
Өөрийнхөө дэргэдээс түүнийг мэдэрч бас чадна
Өөдрөг сэтгэлтэй хүчтэй би... гэхдээ
Өнгө мөнгөнд шунаж шулам болохгүй
Би шүүмжлэл,зэмлэлийг дуртай хүлээж авдаггүй ч сонсож чадна
Эмзэглэхээсээ өмнө учрыг нь олохыг боддог
Тэд төгс төгөлдөр байг гэсэндээ хэлж болох юм
Төрсөнөөс өөрцгүй сэтгэлийн халамж байж бас болох юм
Өө сэв хайж үзэл,бодлыг минь няцааж
Сул доройд бодож, сургаж заах гэвэл би үл тэвчинэ
Үнэхээр тийм улстай би үзэлцэж бас чадна..
Бодитой шүүмжлэл өө сэв эрэхээс тэс ондоог би мэднэ
Борхон тархи минь түүнийг тунгаах чадалтайг бас мэднэ
Үлгэр шиг ертөнцийг би өөрийнхөөрөө л харах дуртай...
Гэхдээ би Ухаантайг хүндэлж ,хайрлаж чадна ...
Угын зан минь намайг ийм болгосон юм
Надад гэнэт бус зовж олсон минь жаргалтай санагддаг..
Насны амьдралд нууц нь нууцаараан байг гэж бас боддог
Намайг ийм болгосон хувь заяандаа талархаж явдаг..
Эцэс төгсгөлтөй энэ амьдралынхаа
Эгц оргилд хүрэхийг би хүсэхгүй ээ
Эндэж ойчих нь амарханг би мэдэж айдаг..
Энэ миний ертөнцийг харах үзэл минь учраас
Эгэл энэ заяандаа би хайртай..
Энэ биений дотоод сэтгэлийн үгээ
Эвлүүлж, дэвлүүлсэн минь энэ
Эгдүүг чинь хүргээд шүүмжилсэн ч надад хамаагүй ээ
Энэ ертөнц минийх учраас....................
..........................................2007он.............................................

Dec 10, 2007

~~Дунд голтой бага нас минь~~


Дунд голын минь урсгал
Дөлгөөхөн бөгөөд намуухан
Дураараа өссөн бага нас минь
Дэггүй бөгөөд даруулагатай..
~~~~~~~~~~~~~~~~~
Баг багаар талцаж байгаад
Байлдаж өссөн бага нас минь
Байрны хүүхдээс илүү гэхдээ
Барьсан чулуугаа нүүлгэсэн нас минь.
~~~~~~~~~~~~~~~~~
Исгэрэх чулуунаас зугтан зайлж
Эрэлхэг баатар шиг гүйж явлаа
Болжмор шувууг эндүүрч бодоод
Бултаж хөглөсөн бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Бөөрөндөө зурагтай бөглөөгөөр
Бөглөөдөж явсан бага нас минь
Алаг эрээн чихрийн цаасыг
Алгадаж тоглосон бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Дунд голынхоо эрэг дээр
Дайтаж явсан бага нас минь
Дайсны талыг дийлэх гээд
Дайчин цэрэг шиг явсан нас
~~~~~~~~~~~~~~~~~
Овог овгоор хуваагдаад
Овоохой босгож булаалцаад
Олзолж нэгийгээ барьчихвал
Орилуулж зовоодог бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Нарийвтар богнихон мөчрийг нь
Нахийлгаж утсаар уячихаад
Нум сум хийж үүрээд
Нутгын индиан явсан нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Тэгшхэн ацтай мөчирөөр нь
Таарсан чавхыг уралчихаад
Тагтаа шувуунд сумаа тавьчихаад
Турсгаан хуулуулж явсан бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Эрхий мэргэнээ шалгах гээд
Эрхий хуруугаа харвачихаад
Ээжээ дуудан орилон гүйх нь
Эргээд бодоход өхөөрдмөөр нас
~~~~~~~~~~~~~~~~~
Аль нь хол харвахаан үзэхдээ
Алдаж харваад айлын цонх...
Ах эгчээс нуугдан гүйж
Айж сандарсан томоогүй нас
~~~~~~~~~~~~~~~~~
Өвлийн хүйтэн орлоо ч гэлээ
Өнөө л дунд голынхоо мөсөн дээр
Өөрийн хийсэн чаргаараан
Өдөржин тоглож өссөн нас
~~~~~~~~~~~~~~~~~
Энэ л миний хүүхэд нас
Эргэж ирэхгүй жаргалтай нас минь..

_____________________________
хүүхэд насаа дурсав...2007он

~~Хүүдээ бичсэн захидал~~


Амин бяцхан үр минь амар мэнд сууна уу?
Алс хол хүний нутгаас аав нь хүүдээ мэндчилье!
Амьдралын их шуурга сөрсөөр аав нь энд ирсэн
Арав таван цаас олох гэж аав ээж хоёр чинь
Амсхийх завгуй ажиллаж байна энэ Солонгост
Ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэндээ
Арваад жилийг үзлээ аав нь...
Хүүдээ очих хүсэл хүн хүнээс илүү ч
Хойшид ирээдүйн амьдрал хөл хориод болохгүй нь
Ширээ түшээд хөлд орохыг нь
Шулганаж яриад хэлд орохыг нь харж ,сонсож чадаагүйдээ
Харамсах сэтгэл төрөөд хачин болох юм
Сэвлэг даахиа үргээлгээд сэргэлэн хөөрхөн дэгдэхийг нь
Сэтгэл баясан хараагуй дээ харамсах юмдаа аав нь
Эгдүү хүрмээр өссөнийг нь ээжтэй нь ярьж суухдаа
Эвийлж дотроо хүүгээн эрхлүүлж бодох юмдаа..
Аавдаа хөтлүүлсэн ангийхнаа хараад
Аньсага нь чийгтдэг байлгүй дээ үр минь
Ээждээ нялхарах бусдыг хараад
Эрхэлмээр санагддаг байлгүй дээ үр минь..эвий эвий
Эрхлүүлж тоглож чадаагүй ч эргэж очоод болно гэж л
Энэ биеэ аргацааж элдвийг мөрөөдсөөр явна...
Эцэг эхийн хайранд эрхэлж нялхарч өсөөгүй ч
Эмээгийнхээ буянд эрүүл саруул явна хүү минь
Ой хүрэхэд нь ирсэн, одоо том болжээ чи
Амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй ч
Аавынхаа сэтгэлийг ойлгох болжээ хүү минь
Амьдрал гэдэг их шуурга шиг ..
Aлхаж гишгэхэд адармаатай ч
Аавынхаа нөмөрт алзахгүй ээ, аяндаа тэгээд учир нь олдоно...
Аав нь хүүдээ захиж хэлэхэд...
Ахуй амьдралдаа тустай байж аавынхаа хэлснийг санаж яваарай
Эрдэм номдоо шамдан суралцаж эмээдээ тус болж байгаарай!!
Эргэж уулзах цагийг эцэс төгсгөлгүйд бодвоо.
Ирэх жилийг өнгөрөөгөөд эвий үрдээ очино аав нь.....хүүдээ
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хүүгээ санаад бичэв ...2007он

Dec 6, 2007

~~~Хайрт ханьдаа~~~


Сэмжин үүлээ торлосон тэнгэрт
Сэргэлэн шувуухай дүүлэн жаргалтай
Сэтгэлээр торлосон хайрын тэнгэртээ
Сайхан чамтайгаа би жаргалтай..
::::::::::::::::::::::::::::::::::::::::
Хөлгүй цэнхэр нуурын хөвөөнд
Хун шувуу хосоороо жаргалтай
Хүслээ дагaсан хайрын нуурандаа
Хосгүй чамтайгаа би жаргалтай..
::::::::::::::::::::::::::::::::::::::::
Зэрэглээ нь аргадсан уудам талд
Зээрийн янзага дураараа жаргалтай
Заяа төөрөгтөй хайрын талдаа
Заяаны чамтайгаа би жаргалтай..
::::::::::::::::::::::::::::::::::::::::
Ариун цэнгэг нуурын усанд
Ангирын зулзага шумбан жаргалтай
Амгалан цэнхэр хайрын нуурандаа
Аз жаргалаар дүүрэн би жаргалтай..
::::::::::::::::::::::::::::::::::::::::
Хотол олноороо хүний орчлонд
Хоёр биенээ хайраарaaн тэтгэж
Ханьсан жаргах хайрын орчлонд
Хувирашгүй сэтгэлээp хоёулаа жаргалтай..
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
хайрт ханьдаа Сөүл..2000..он

~~~Архичин~~~



Авгай хүүхдэд агсардаг
Аяга архинд чичэрдэг
Арчаагүй аминч зантай
Адгын хар архичин...
...................
Үмх хоолноос илүүтэй
Үрүнк архинд шунамтгай
Үр хүүхдэд адлуулсан
Үйлийн үртэй архичин...
...................
Хундага архинд хувирдаг
Худал хэлэхдээ сурамгай
Хулгай хийхдээ гарамгай
Хувиа бодсон архичин...
...................
Янз бүрийн архинд
Ялзарч муудсан дотортой
Яаж ч байсан ууж л байдаг
Яахаа алдсан архичин...
...................
Эцэг эхээ зовоосон
Эцэнхий туранхай биетэй
Эрлэгийн илч ч тоохооргүй
Эрүүл ухаангүй архичин..
. ...................
Нийгмийн хор шааруудын
Нэлээн дээгүүр залардаг
Насны эцэс нь ерөнхийдөө
Найркаанд нам тавилантай ...ума хум...
___________________________________________________________________

~~~Хавар ба хайрын эхлэл~~~



Өвлийн хүйтэн холдоод ирэх нь
Өргөн дэлгэр хаврын шинждээ
Өөрийн эрхгүй үгүйлээд ирэх нь
Өнөд жаргах хайрын эхлэлдээ..
~~~~~~
Уулын цас хайлаад ирэх нь
Урин хавар айсуйн шинждээ
Учирах хүсэл нийлээд ирэх нь
Ундарах хайрын эхлэл юмдаа...
~~~~~~
Хатан туул нь хайлмагтаад ирэх нь
Хаврын урин орсоны шинждээ
Хайрын сэтгэлээр учраад ирэх нь
Ханилан жаргахын эхлэл юмдаа..
~~~~~~
Яргуу цэцэг нь нүдлээд ирэх нь
Яруу сайхан хаврын шинждээ
Яарах сэтгэл тэмүүлээд ирэх нь
Янагшин дасах хайрын эхлэл юмдаа...
~~~~~~
Нарны илч нь ээгээд ирэх нь
Налгар хавар айсуйн шинждээ
Намайг чамтайг учруулсан сэтгэл
Насны хайрын эхлэл юм даа
...................................................
Анхаарал тависанд баярлалаа.....Сөүл..2005..он

~~~Төрийн сүлд өршөө~~~


Эрт үеэс тахилгатай
Эрэлхэг эрсийн шүтлэгтэй
Тусгаар тогтнолын тэмдэг
Туургат монголын билэгдэл
.....дх: Түмэн олны заяaг даасан
...........Төрийн сулд минь өршөө
Өвөг дээдсийн хиймортой
Өнөд эртнээс уламжлалтай
Өргөн олны шүтлэгтэй
Өршөөлт төрийн сүлд минь
.....дх: Түмэн олны заяaг түшисэн
...........Төрийн сүлд минь өршөө
Эрх чөлөө тусгаар тогтнолыг
Эрчилж зангидсан төрийн сүлд
Эцэг эх нь үрсээн даатгах
Энэрэл хайрын сүлд минь
.....дх: Түмэн олондоо ивээлтэй
...........Төрийн сүлд минь өршөө..
.............................................................
Сөүл.....2007он...урд шөнө..