Nov 11, 2008

~~~Xүүгээ уучил~~~

Алсын алс газраас аав ээжээ санахyйд
Арван сарын навч шиг сэтгэл гундах юм
Амалж хэлсэн биелэлээ олохгуйд
Амьсгаа давчидан өөртөө уурсах юм

Сэтгэлд хурах хясланд бачуурахдаа
Сархадын аагиар даруулж би залгина
Сэтэртэй адуу шиг дураар явсаан хайранд нь
Сэнхэрч ухааралгүй өдий хүрчээ харин би

Хүний тавиланд хязгаар буйг мэддэгч
Хэнэггүй зангаар хөнгөхөн сэтгэcээp
Хэзээч салахгүй хэнзэрч эрхэлчихээд
Хэлж хийхийн зөрүүгээр хуурсан хүүгээ уучил

Дэргэд нь байхдаа мэдрээгүй хайранд нь
Дэндүү ихээр үглүүлсэн санагдах юм даа
Дэврэх цайных нь самраатай хөөрөх
Догдолсон сэтгэлээр шүлэгээ хүү нь сүлэн сууна

Биес нь чилээрхэж сэтгэл жиндэхүй гэхдээ
Бийр янтайгаар гал өрдөн сууна
Бодлоос авалцаx галын дөлд бүлээцвэл
Биелээгүй мянган хүслийн нэг бүтэх ньтэр
Аав ээж минь
Сөүл-2008-06

~~~~~~~~~~~~~

Зовлон жаргалыг ээлжлэн
Зайдалж яваа тавиланг
Зөв буруугын үйлдэлд
Зусардаж явсааp дуусахуй

Төрөөд үхэх хугацаатай
Төөлүүлж яваа насыг
Нүгэл буюн хоёрт
Нүдгүй үрээд дуусахуй

Үнэн худалын ээрээнд
Үймэрч уймрах сэтгэлээр
Үүрдийн зуурдын учиралтай
Үйлээ эдлэн зуймархуй

Болох болохгүй үйлийг
Бодож тунгаах сэтгэл
Баян хоосоны зөрүүд
Бялдууч шарвууч явахуй

Эхлээд төгсөх тавилантай
Эвлэрч яваа сэтгэлээр
Энэ л олдсон заяагаа
Элээж дуусах хүмүүн бие
Сөүл 2008-7