Mar 26, 2008

~~ Ааваа ээжээ хайрлаарай~~


Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Хар толгойноосоо илүү нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Халтар цааснаас илүү нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Ханилсанаасаа илүүтэй нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Харамын сэтгэлгүй нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Хол ойр гэлтгүй нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Хар ус ууж зовоолгүй нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Харалган заяанаасаа илүү нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Хувийн жаргал хөөхгүй нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Хамаг бүхнээ зориулаад нэг хайрлаарай
Хайртай хайртай л гэнэ ижий аавдаа
Хайрлaсан буяныг нь дааж нэг хайрлаарай
Хайpтай хайртай хамгаас илүү л гэнэ ижий аавдаа
Хайртай гэдэг үгнээсээ илүү нэг хайрлаарай.........

Mar 11, 2008

~~~Сэтгэлд уяатай хайр~~~


Эрийн хийморьтой заяаг чинь
Эрхэмлэж дотроо явах юмдаа
Эрхэлж туниад, гоморхож суумaар ч
Энэ тавиландаа төөрсөнийг яалтай

Намайг гээгүй сэтгэлд чинь гомдоогүй ээ
Найман жил зовоосон хайрандаа би шаналдагаа
Нийлээд жаргах хувьгүй хорвоо ч
Нойр хугаслах хайрандаа чамайгаа би үгүйлсээр

Хуурын хоёр чавхадас шиг хосолж эгшиглэдэг хорвоод
Хувь заяа дутсан ч сэтгэл минь чамайг гэх юм
Хувирах цагийн аясаар мартахыг би хүсэвч
Хяслан болсоор сэтгэл хорогдох юм хайрандаа

Зүүдэндээ учирч чамдаа эрхэлдэгээ
Зөвхөн тэгэхэд хайрандаа би жаргадагаа
Зөндөө олон шөнө зүүдэнд ирж жаргаaлаач
Зөрөг зам шиг тавиланг учируулж чадах бишдээ

Хүнийх болсоныг чинь мэддэгээ
Хүрч надад ирэхгүйг чинь ойлогдогоо
Хүсэл минь чамайгаа үгүйлхэд
Хүүхэд шиг заримдаа эрхэлмээр санагдах юм

Чи минь миний хайраа гээд хэлж чадалгүй
Чимээгүй дотроо хайрласаан чамайгаа
Чин үнэн сэтгэлээр хайрласан болхоор
Чилийсэн жилүүд өнгөрсөн ч сэтгэлд хэвээрээ

Сүлэлдэн жаргах хувьгүй заяанд
Сүүдэртэй биенд амилсан хайраа
Сураг ажигын хүлээсэнд хууртавч
Суумал бурхан шиг шүтсээр явна сэтгэлдээ....


Эрхэсийн гуйлтаар нэг иймэрхүү юм боллоо таалагдахгүй бол уучлаарай ...2008