Showing posts with label ~дөрвөн мөрт. Show all posts
Showing posts with label ~дөрвөн мөрт. Show all posts

Aug 21, 2008

**********


Олзонд шунах сэтгэлийн нүдээр
Орчилонг таних өнгө үгүй оршмой
Харц залтай харамын сэтгэлээр
Хайрлах ёсон илчгүй оршмой

Jan 7, 2008

**********

Саруул тэнгэрийн оддын ташилттай
Салхин исгэрээ зэгсэн дуутэй шөнөөр
Саран авхай нуурын толионд буусаар
Саатан,наадан шөнөжин бүжиглэлээ

*****

Эхээн үгүйлэх ботгон буйлаа
Энгэр газрын чулуунд ойход
Эзэн дамжсан ингэн тэмээн нулимс
Элэг эмтэрмээр бөн бөн дусална

**********

Бэтгэрч санасан хайрын сэтгэл
Булгилах зүрхний хэмнэл тогшиход
Бодлын үзүүрт шүлэг дуншиж
Бадаг мөр нь чамайг л үгүйлнэ

Dec 12, 2007

***********

Бусдыг өөртөө тааруулах хэцүү
Бусдад өөрөө таарах амархан
Ингэснээр би хүмүүстэй
Эвтэй найрсаг байж чадна...

~~Анд~~

Авгай хүүхдийн хэрүүлээс
Ангид холуур явахын цагт
Андгай тангарга өргөөгүй ч
Андын сэтгэл алдрахгүй ..

~~Чи минь~~

Цэн тогоруу атаархмаар
Цэмцгэр төрсөн төрхтөй
Цэлмэг тэнгэр ч атаархмаар
Цэвэрхэн төрсөн царайтай чи минь

***********

Айлгүй гэнэн занд чинь
Амин зүрх минь уяaтай
Асгарах хар гэзгэнд чинь
Алаг нүд минь уяaтай...

***********

Гэрээн тойрч бие засдагаа
Гэмгүй монгол ёсоо гэх үү
Гэгээрч нэгийг бодохгүй бол
Гэртэй монгол индианууд гэж дэлхий харж байна...

~~Би~~

Хүсэл мөрөөдөл хоёр минь
Хүнийх биш минийхээс хойш
Хүмүүн ганцхан заяaндаа...
Хүслээрээ амьдраад үхнэ би..

~~Эх орон минь~~


Цэлмэг хөх тэнгэртэйгээ
Цэнгэг тунгалаг туултайгаа
Цэцгээр гоёсон тал дээрээ
Цэвэр ариун агаартай угтсан эх орон минь