Aug 21, 2008

~~~Аав мину~~~


Нуруу бөхийж намхан болсон ч
Нутгынхаа уул шиг нөмөртөй аав минь
Нулимс дуслуулж зовлонд сөхөрдөггүй
Нууцxан сэтгэлийн агуу хат билээ та
Зураг төөрөгтөй арван үрдээ
Зулай цагаан Алтай шигээ аав минь
Зусарч амьдралын үнэнг сургасан
Зураг шиг амьдралд хуралсан ухаан билээ та

~~~Хүү минь~~~




Тэнгэрт гялалзах одноос
Харваж буусан оч
Тэртээд мандах нарнаас
Хайранд гийсэн туяа

Үйлээ дагасан тавиланд
Уйлж ирсэн жаргал
Үнэний төлөөх эрэлд
Урам хайрласан хүч

Цайлган хайлган насанд
Солонгорч татсан өнгө
Цагаан сүү шиг сэтгэлд
Сүлэрж ирсэн амт

Хоёрхон заяаны учирлыг
Холбож төрсөн тавилан
Хос сэтгэлийн шивнээнд
Хувилж төрсөн хүсэл

Ураг төрөлийн барилдлагад
Учирж ирсэн хэлхээ
Удам сударын түүхээ
Уламжилж залгах хүү минь



**********


Олзонд шунах сэтгэлийн нүдээр
Орчилонг таних өнгө үгүй оршмой
Харц залтай харамын сэтгэлээр
Хайрлах ёсон илчгүй оршмой

Aug 4, 2008

~~~Xатан туул минь ээ ~~~


Уул толгодынхоо нөмөр нөөлөг доор
Ухаант түмнээ ундаалан сэрүүцүүлсэн
Урсгал ус нь салхиа зөөлөлсөн
Уяхан сэтгэл шиг нутгийн минь голоо
...Дх: Улсын нийслэлээ чимэглэн мяралзахдаа

.........Урсгал нь зөөлөн хатан туул минь ээ
Хаан уулийнхаа хаяанд мяралзсан
Хатан туул минь харамгүй сэтгэл шиг
Хайрлах сэтгэлд нутгийн минь рашаанд
Хамаг бүхэн ариусдаг учиртай
...Дх:Улсын нийслэлээ чимэглэн мяралзахдаа

........Урсгал нь зөөлөн хатан туул минь ээ
Аавын сэтгэл шиг дөлгөөхөн урсгалтай
Аагим халуунд сэтгэл сэрүүцүүлсэн
Аатай насандаа ч аархаж басамгүй
Амьд домог нутгын минь голоо
...Дх:Улсын нийслэлээ чимэглэн мяралзахдаа

........Урсгал нь зөөлөн хатан туул минь ээ
Урсах усаных нь намуухан хөвөөнд
Умбаж шумбасаар өссөн дөө би
Уужим сэтгэлтэй ээжийн харц шиг
Уяхан зөөлөн нутгийн минь голоо

...Дх: Улсын нийслэлээ чимэглэн мяралзахдаа
.........Урсгал нь зөөлөн хатан туул минь ээ