Dec 10, 2007

~~Дунд голтой бага нас минь~~


Дунд голын минь урсгал
Дөлгөөхөн бөгөөд намуухан
Дураараа өссөн бага нас минь
Дэггүй бөгөөд даруулагатай..
~~~~~~~~~~~~~~~~~
Баг багаар талцаж байгаад
Байлдаж өссөн бага нас минь
Байрны хүүхдээс илүү гэхдээ
Барьсан чулуугаа нүүлгэсэн нас минь.
~~~~~~~~~~~~~~~~~
Исгэрэх чулуунаас зугтан зайлж
Эрэлхэг баатар шиг гүйж явлаа
Болжмор шувууг эндүүрч бодоод
Бултаж хөглөсөн бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Бөөрөндөө зурагтай бөглөөгөөр
Бөглөөдөж явсан бага нас минь
Алаг эрээн чихрийн цаасыг
Алгадаж тоглосон бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Дунд голынхоо эрэг дээр
Дайтаж явсан бага нас минь
Дайсны талыг дийлэх гээд
Дайчин цэрэг шиг явсан нас
~~~~~~~~~~~~~~~~~
Овог овгоор хуваагдаад
Овоохой босгож булаалцаад
Олзолж нэгийгээ барьчихвал
Орилуулж зовоодог бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Нарийвтар богнихон мөчрийг нь
Нахийлгаж утсаар уячихаад
Нум сум хийж үүрээд
Нутгын индиан явсан нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Тэгшхэн ацтай мөчирөөр нь
Таарсан чавхыг уралчихаад
Тагтаа шувуунд сумаа тавьчихаад
Турсгаан хуулуулж явсан бага нас минь
~~~~~~~~~~~~~~~~~
Эрхий мэргэнээ шалгах гээд
Эрхий хуруугаа харвачихаад
Ээжээ дуудан орилон гүйх нь
Эргээд бодоход өхөөрдмөөр нас
~~~~~~~~~~~~~~~~~
Аль нь хол харвахаан үзэхдээ
Алдаж харваад айлын цонх...
Ах эгчээс нуугдан гүйж
Айж сандарсан томоогүй нас
~~~~~~~~~~~~~~~~~
Өвлийн хүйтэн орлоо ч гэлээ
Өнөө л дунд голынхоо мөсөн дээр
Өөрийн хийсэн чаргаараан
Өдөржин тоглож өссөн нас
~~~~~~~~~~~~~~~~~
Энэ л миний хүүхэд нас
Эргэж ирэхгүй жаргалтай нас минь..

_____________________________
хүүхэд насаа дурсав...2007он

No comments: