Dec 10, 2007

~~Хүүдээ бичсэн захидал~~


Амин бяцхан үр минь амар мэнд сууна уу?
Алс хол хүний нутгаас аав нь хүүдээ мэндчилье!
Амьдралын их шуурга сөрсөөр аав нь энд ирсэн
Арав таван цаас олох гэж аав ээж хоёр чинь
Амсхийх завгуй ажиллаж байна энэ Солонгост
Ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэндээ
Арваад жилийг үзлээ аав нь...
Хүүдээ очих хүсэл хүн хүнээс илүү ч
Хойшид ирээдүйн амьдрал хөл хориод болохгүй нь
Ширээ түшээд хөлд орохыг нь
Шулганаж яриад хэлд орохыг нь харж ,сонсож чадаагүйдээ
Харамсах сэтгэл төрөөд хачин болох юм
Сэвлэг даахиа үргээлгээд сэргэлэн хөөрхөн дэгдэхийг нь
Сэтгэл баясан хараагуй дээ харамсах юмдаа аав нь
Эгдүү хүрмээр өссөнийг нь ээжтэй нь ярьж суухдаа
Эвийлж дотроо хүүгээн эрхлүүлж бодох юмдаа..
Аавдаа хөтлүүлсэн ангийхнаа хараад
Аньсага нь чийгтдэг байлгүй дээ үр минь
Ээждээ нялхарах бусдыг хараад
Эрхэлмээр санагддаг байлгүй дээ үр минь..эвий эвий
Эрхлүүлж тоглож чадаагүй ч эргэж очоод болно гэж л
Энэ биеэ аргацааж элдвийг мөрөөдсөөр явна...
Эцэг эхийн хайранд эрхэлж нялхарч өсөөгүй ч
Эмээгийнхээ буянд эрүүл саруул явна хүү минь
Ой хүрэхэд нь ирсэн, одоо том болжээ чи
Амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй ч
Аавынхаа сэтгэлийг ойлгох болжээ хүү минь
Амьдрал гэдэг их шуурга шиг ..
Aлхаж гишгэхэд адармаатай ч
Аавынхаа нөмөрт алзахгүй ээ, аяндаа тэгээд учир нь олдоно...
Аав нь хүүдээ захиж хэлэхэд...
Ахуй амьдралдаа тустай байж аавынхаа хэлснийг санаж яваарай
Эрдэм номдоо шамдан суралцаж эмээдээ тус болж байгаарай!!
Эргэж уулзах цагийг эцэс төгсгөлгүйд бодвоо.
Ирэх жилийг өнгөрөөгөөд эвий үрдээ очино аав нь.....хүүдээ
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хүүгээ санаад бичэв ...2007он

No comments: