Dec 29, 2007

~~Аавдаа~~


Алдар нэрний минь эхлэл
Арван хүүхдийн аав
Алгебр геометрийн багш
Азай буурал аав таныхаа
Амар амгаланг айлтган
Алс нутгаас хүү нь мэндчилье
Xүсэл мөрөөдлөө жигүүр болгон
Хүүрнэх захидлаа сэтгэлээн болгож
Холын хол хүний нутгаас
Хүү нь таньдаа мэндчилье
Өвчүү биеийг жиндүүлсээр
Өвлийн улирал эхэллээ
Өрх гэр нь дулаан байж
Өвчин зовлонгоос ангид сууна уу та
Мэргэн үгтэй үгийн сүлжээнд
Мэдлэг оюунаа сорисоор
Мэргэжил нэгтэй хөгшчүүлтэй
Мэдэх үгээ солилцсоор сууна уу та
Онгодоо дууддаг охьтой ундаагаа
Ойрдоо хэр хүртэж байна даа
Тамирдаж биеэ ядрааваа
Тааруулж хэрэглэж байгаа биз дээ
Та нарыгаа санасан сэтгэл
Тайван ажиллахад хэцүү байсан
Түрүү намар ээжтэй минь ирэхэд
Төөрөг тавиландаа баярлаж явсан
Саяхан ирээд буцсан ч гэлээ
Сэтгэл хууртаж тайвшрахгүй юмаа
Сайхан буурал аав ээж хоёроо
Санаад байх юм хүү нь
Хөлчүүхэн таныгаа сугадчихаад
Хөөрөгтэй тамхинаас нь үнэрлэчихээд
Хүүрнэж ярьсаар алхлаа гэж
Хүү урьд шөнө зүүдлэлээ
Тооны ухааныг тань өвлөж чадаагүй ч
Тогтсон амьдралтай хүү нь алзахгүй ээ
Аав таньдаа гэж хэлэхэд...
Алдар хүндтэй найрагч болохгүй ээ
Авъяас чадал минь дутнаа хүүгийх нь
Аав ээжээ санасан сэтгэлээ
Амьдралд олсон үнэнтэйгээ л
Аялгуулж сэтгэлээ шүлэглэдэг болсон хүү нь
Толгой холбож бичсээр хүү нь
Тоотой хэдэн шүлэгтэй болсон
Та минь үзэж тунгаагаад
Tуслаж хүүдээ зөвлөөрэй.
Хүү нь сайн санаа зоволтгүй ээ...
Ажил төрөлдөө шамдсаар
Аяга будааг нь амтархсаар
Авдаг цалингаа арвилсаар
Алзахгүй хүү нь сайн яваа
Хүсэл зорилгоо өвөртлөөд
Хүний нутагт ажиллахдаа
Хүнд хэцүүг нугалсаар
Хүү нь сайн яваа ааваа..
Удахгүй хүү нь очноо
Удаан хүлээлгэхгүй ээ таныгаа
Уулзаж учирах өдрийг хүлээн
Учирлах захидалаа илгээе дээ
Эрүүл энхийг хүсэн ерөөж
Энэхүү захиагаа өндөрлье дөө
Эргэж удахгүй уулзах ерөөлтэй
Эрхэм аавдаа мэхийн ёсолъё.
...Сөүл..2007он...

2 comments:

Ж.Өлзийжаргал said...

saihan boljee.

HANA said...

Сайхан шvлгvvд байнаа. Амжилт хvсъе!