Dec 12, 2007

~~~Сэтгэлийн зул~~~


Сэтгэлийнхээ угт би нэгэн зулыг
Салхинаас зайдуухан гүнд нь заллаа...
Санчиганд нь ч буурал сууж амжилгүй
Сайхан ах минь халин одлоо....
Дөрөө мулталсан газартаа дуутайхан явдаг ах минь
Дөнгөж саяхан энд ирэхдээ дуулж л явсан ах минь
Дуучин алдар таньд хангалттай санагдах нь энэ үү
Дөч шүргэх насанд төөрөх нь энэ үү заяа тань..
Ах дүү арвын дундаас алдартай нэг нь байсан..
Ардынхаа дуутай сэтгэлд минь зул болон үлдлээ
Түмэн олон таныг Түмэн эхийнхээр чинь мэднэ
Төрсөн хэдэн бид чинь ...............................
Аав ээжийнхээ сэтгэлд аялгуу нь болж явсан
Авгай хүүхдийнхээ амьдралд аз жаргал нь болж явсан
Ах дүү, хамаатан, садандаа бахархал нь болж явсан
Алсад суугаа дүүдээ эрхэм сайхан ах минь байсан та...
Ухаант ардынхаа дунд сайхан залуугаар явсан
Урлагын алтан тайзнаа Юндэн гөөгөө явсан
Төрийн ёслолийн ажилд Түмэн эхээр овoглсон
Төрсөн хэдэн дүүдээ түшиг ах нь явсан
Тоглож өссөн хүүхэд зангаа
Томорсон хойноо ч тавиагүй та минь
Тэрсхэн өссөн дүүтэйгээ
Тохирсон зүйл ихтэйсэн...
Харьд байгаа дүүгийнхээ сэтгэл
Харамсал, хайрын зул болон одлоо
Эвээлт эрхэм ах минь элэг эмтлэн одлоо
Энэ биенээс салшгүй гуниг үлдээн одлоо
Шүтэж биширч явдгаа хэлж амжлуу таньдаа
Шүлгийн хэдэн мөрөө аялуулж чадлуу таньдаа
Хүсэл,хяслын хүрдийг зогсоож чаддаг ч болоосой
Хүний орчлонгын жамыг эргүүлж чаддаг ч болоосой
Хосгүй ахаан бодoхоор харамсаад ч барахгүй сэтгэл минь
Хорвоо ямар хүний зовлонд цаддаг бишдээ...
Хоёр сайхан үрийг тань хүний зэрэгтэй болтол нь
Хайрыг тань орлож харж хандаж явна...

Билэг танхай зан тань биргээж хорихыг бодсонгүй юу
Бидний хэдэн заяаг бурхан харж үзсэнгүй юу...
Буяныг бодож таныхаа хойноос
Бурхандаа залбиран үлдлээ дүү нь
Амьсгал давчидсан харууслыг цөгц болгон урлаж
Аньсага чийгтэх нулимсаа тос болгон өргөж
Хамар шархирах гунигийг гол болгон ороож
Хайрт аxаа дурссаар сэтгэлдээ би мөнхийн зулыг өргөлөө...
.....................................................................................................

Дуучин агсан ахынхаа дурсгалд....2007..7..сар

No comments: