Sep 20, 2008

~~~Ээждээ~~~



Сүүн үнэртэй энгэрт нь
Эрхэлж өссөн нас минь бий
Сургаж хэлсэн үгэнд нь
Сэнхэрч өссөн заяа минь бий
Арван хүүхдийнх нь заяанд нь
Ачлал хайрын дээд нь бий
Аашлахдаа хардаг харцанд нь
Амьдралд ухаарах учир бий
Зэмлэхдээ хэлдэг үгэнд нь
Зовлон даах тэнхээ бий
Золгоод үнэрлэдэг занд нь
Замбуулинд аргадсан хайр нь бий
Муу зүүдэндээ, нойроо хөөж
Мэдэж уншдаг тарин бий
Мухрын бус сэтгэлийн залбиралд нь
Муу үйлийг хаадаг увидас бий
Алсад одсон хүүгийн сэтгэлд
Аминчилж захисан үгс нь бий
Аян замыг ерөөж үлдэхдээ
Араас өргөсөн цацал нь бий
Сүүн тахилагтай цацлаганд нь
Сэтгэл шингэсэн ерөөл нь бий

Сүлд хийморьтой өөдрөг яваасай гэхдээ
Сүсэглэж залбирдаг бурхад нь бий
Зориод очих нутгын бараатай
Золгоод угтах ижий минь бий
Хүлээсэн цагын уртад цөхөрөлгүй
Хүүгээ харуулдсан ижий минь бий

2 comments:

oyunaa said...

Uneheer goe bichjee. Eejii mine bi eejiidee ohin ni hurdan ochino oo. Tanid uran buteeliin amjilt shuu...Maash ih taalagdlaa

Ж.Өлзийжаргал said...

saihan shuleg bna